Согтуурсан үедээ гол гаталж байгаад живж нас баржээ

Moderator
2021/07/01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Цагаан-Эрэг” гэдэг газар 3 хүн согтууруулах ундаа хэрэглсэн үедээ  “Улиастай” голыг явганаар гаталж явахдаа нэг хүн нь осолдсон байна. 

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:10 цагт “Улиастай” голоос цогцсыг олж гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна