“Энхсаран”-гаас халдвар алдсан гэх хүмүүсийг шүүх хурал товлогдлоо

Moderator
2021/06/30

“Энхсаран” сувиллаас анх коронавируст халдвар дотоодод голомтлон тархаж, дотоодод халдвар бүртгэгдсэн. Уг сувилалд тусгаарлагдаж байсан ачаа тээврийн жолоочоос өнгөрөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд коронавируст халдвар илэрсэн.

Үүнтэй холбоотой хариуцлага алдсан гэх хүмүүсийг цагдаагийн байгууллага шалгаж, үүний дагуу 13 хүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байв.

Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна