Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт 725.1 тэрбум тгрөгийг нэмэлт санхүүжүүлт хийхээр болжээ.

Moderator
2021/06/29

Сангийн сайд Б.Жавхлан: Дараах гурван шалтгаанаар 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна. Нэгд, ковидын тахлын эрсдэлийг бууруулж, бэлэн байдлыг хангах, хоёрт, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, гуравт, төрийн байгуулалтуудыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна.

Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 321.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг задлавал:

1.   Эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшуулал 44.6 тэрбум

2.   Резидент эмч нарыг дайчлах ажилд 3.7 тэрбум

3.   Бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр тоног төхөөрөмж авахад 110 тэрбум

4.   Эм эмнэлгийн хэрэгсэл нөөцлөхөд 61.9 тэрбум

5.   Судалгаа, шинжилгээ, иргэдэд ковидын талаарх мэдээ, мэдээлэл өгөхөд 9 тэрбум

6.   Вакцины үйлдвэр цахимжуулалтад зориулж 11 тэрбум

7.   Засгийн газрын нөөц болон Засаг дарга нарын нөөцийг нэмэгдүүлэхэд нэмэгдүүлэх чиглэлээр 80 тэрбум төгрөгийг

Эрүүл мэндийн салбарт хоёр үндсэн чиглэлээр санхүүжилтүүдээ авч явна.

1.   Төсөв дээрээсээ урсгал зардал болон хөрөнгө оруулалт хийх

2.   ЭМДС-аас тарифаар дамжуулж ковидын тусламж үйлчилгээг үзүүлнэ. ЭМДС-д хуримтлагдсан 493.9 тэрбум төгрөг, нийт 725.1 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

Иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгийг дэмжих чиглэлээр нийт 618.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр он дуустал олгоно. Үүнээс гадна улсын үйлдвэрийн газар болон Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг он дуустал чөлөөлөх санхүүжилтийг хариуцна. Харин сайжруулсан түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 50 хувь хөнгөлөх санхүүжилтийг төрөөс олгоно.

НДШ-ийг хоёр хувиар бууруулснаар 94 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна