Нартайд ч бороотойд ч шуургатай ч гүйсээр л бна...

Moderator
2021/06/29

Говь-Алтай аймгийн Хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Буриадын Болдбаатар нь 2020 онд Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ой, Говь-Алтай аймгийн түүхт 80 жилийн ой, Говь-Алтай аймгийн Прокурорын байгууллага байгууллагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 7-р сарын 5-ны өдрөөс 2020 оны 8-р сарын 8-ны өдөр хүртэл 36 хоногт өдөрт 30 км гүйж 1040 км-ыг Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Улаанбаатар маршрутаар гуйж туулсан.

Өдгөө 55 настай ахмад тамирчин Б. Болдбаатар нь амжилтаа ахиулахаар Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Ковидгүй зуны төлөө” уриан дор 2021 оны 6-р сарын 15-наас 7-р сарын 11-ний хооронд өдөрт 40-60 км гүйж Говь-Алтай, Завхан, Архангай, Улаанбаатар гэсэн маршрутаар бартаат замын гүйлтийг хийж байна. Одоогоор Алтайгаас Архангай аймаг хүртэл нийт 800 км замыг амжилттай туулаад байна.

Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар нь анхны холын зай марафон гүйлтийг 2020 онд 54 насандаа өөрийн биеэр үлгэрлэн манлайлж 1040 км замыг туулснаар олон хүүхэд, залуучуудад урам зориг, идэвхжүүлэлт тэсвэр тэвчээрийг бий болгож, хөнгөн атлетикийн спортын нэр хүндийг нэмэгдүүлсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна