Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Засгийн гзарын хуралдаанаар Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Мөн Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд Төсвийн тодотголд багтана
Эрүүл мэндийн салбарт зарцуулах 700 гаруй тэрбумыг тодруулахад: Цар тахлын голомтод ажиллаж байгаа 13 мянган эмч, эмчнлэгийн ажилчдад нэг удаагийн 2 сая төгрөгийн тэтгэмж олгоно. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 19500 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн тэтгэмж олгоно. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмнэ. Ковидод зориулсан орны тоог 2000-аар нэмэхэд 110 тэрбум төгрөгөөр зарцуулна. Резидент эмч нарыг дайчлахад 3.7 тэрбум төгрөг хуваарилна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бэлтгэлийг хангахад 60 тэрбум төгрөгийг тус тус хуваарилахаар төсвийн тодотголд тусгасан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
66.181.191.123
Uur emnelegin ajilchid hamaagyi yu. Adilhan l ajilj bga shde. Vaktsin higed bas yawj l bga shde tyynd ogch bga yu todorhoi tailbarlan uu
Хариулах