Д.Сосорбарам: Би наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяна. Хүн амьд байх л чухал

Moderator
2021/06/29

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Гэвч Засгийн газрын шийдвэрээр үндэсний их баяр наадмаа хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан  өнгөрсөн 2013, 2014 онд улсын их баяр наадмын нээлтийн найруулагчаар ажиллаж байсан Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам энэ жилийн наадмыг эсэргүүцэж байр сууриа твиттер хуудаснаа илэрхийлжээ.

Тэрбээр  “Хэрвээ би энэ жил наадмын найруулагчаар ажиллахаар тохоогдсон бол шууд ажил хаяж, уран бүтээлчдийнхээ эрүүл энх амьдралыг дээдлэнэ.Уг нь найруулагч дүү Н.Наранбаатар, Г.Цоггэрэл хоёрт устасдаж санал хүсэлтээ дуулгасан л юмсан. Хүн амьд байх л чухал шүү. Хэзээч наадаж болно. Бүх уран бүтээлчид өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй шүү. Үндсэн хуулиар олгогдсон амьд байх,амьдрах эрхээ эдлээсэй л гэж уриалъя. Он удаан жил бүтээх туурвихын төлөө өөрийгөө бод, өөрийгөө хайрла уран бүтээлчдээ. Ингэж л зөвлөх байна даа. Бод. Тунгаа. Сайтар эргэцүүл. Нам төрөөс өмнө урлаг байсан юм шүү. Сайн чадвартай бүтээлч сэтгэгчид л төрийн мунхаглалыг сөрж чаддаг юм даа.Би ийм л хүн. Төрийн зарц, боол болсон найруулагч нараа орхи биеэ гамна хайрла гэж бүх уран бүтээлчдийг өмөөрчихье. Цаг бүх талаар цөвүүн байна.Урт удаан жил туурвихаа л бод. Аав ээж, амраг хань, алагхан үрсээ хайрла аа.Бас ахиад хэлье өөрийгөө хайрла” гэжээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.21
    2021/06/29

    Kino teatraa away aa ard tumend egee chi ejneen menge olj baij zaswar hiihed yadag bnaa hudalj mi

    Хариулах
  • 103.57.93.21
    2021/06/29

    Ustgaad bn shu de unniiin bijheer eersdiin

    Хариулах
  • 103.57.93.21
    2021/06/29

    Chi ard kino teatra ulsad egjihee chi chadahgui shuu de chi ardchilsan nam sensen bi ywlaa ergej irehgui geed bsn yasan chi danda hudlaa yrina eniig chi nairuulaj chadahgui sagsuu hog min chinii medremj dutnaaa yagaad ustgaad bnaa

    Хариулах
  • 103.57.93.21
    2021/06/29

    Chamaig yu gej tomiloh we chinii medleg chadwar hurehgui l de sagsuu hun guai ard kino teatraa egjih mongol ulsiiin huuhduuded ym hiig geed chadahgui baij dandaa buruu buu dongos bas yasan ardchilsan nam bayrtai bi ahij irehgui gesen ee hun amandaa hurdeggui baij hudlaa buu shoud za chi bol burj horjin ard kino teatriig egeejee ulsad

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/06/29

    эрүүл явбал улсын наадам үзнэ ... Д.Нацагдорж

    Хариулах
  • 202.126.89.145
    2021/06/29

    Зөв шүү дэмжинэ

    Хариулах
  • 66.181.187.29
    2021/06/29

    Чамайг томилохгүй ээ бүү горьд чи ёр нь хэн гэдгээ ухаараач салбадай гуай

    Хариулах