Б.Жавхлан: ХӨСҮТ-д хэвтлээ, эмчлүүлэхийн зэрэгцээ энд нөхцөл байдал ямар байна гэдгийг мэдрэе гэж бодлоо

Moderator
2021/06/28

Сангийн сайд Б.Жавхлан коронавируст халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Миний бие өнгөрөгч 7 хоногт Ковид-19 шинжилгээгээр эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.

Эмч нар маань хэвт гэж шаардсан, гэхдээ өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ, эмчлүүлэхийн зэрэгцээ энд нөхцөл байдал ямар байна гэдгийг мэдрэе гэж бодлоо.

Миний хувьд одоогийн байдлаар шинж тэмдэг харьцангуй хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Хамрын ханиадархуу мэдрэгдэж байна. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна.

Миний хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2 дахь тунгаа 4 сарын 20-нд хийлгэсэн бөгөөд, практикаас харахад 2 тунд хамрагдсан иргэд хаоьцангжй хөнгөн тусч, эдгэрч байгааг онцолж байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын НЭН ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ-ийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.

Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.

Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна.

ТАЛАРХАЛ
Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид та бүхэндээ, мөн цар тахлын эсрэг хамтран ажиллаж байгаа хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

ЗӨВЛӨМЖ:
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай!

1.ВАКЦИН
2.ЭМЧИЛГЭЭ
3.НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА" гэжээ.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 73.42.213.129
    2021/06/29

    Энэ нөхөр хөнгөн туссан ч бай 8 саяын эмчилгээ хийлгэх нь тодорхой.

    Хариулах
    • 66.181.161.21
      2021/06/29

      Энгийн иргэдэд ор олдохгүй байхад энэ сонирхож хэвтдэг мөн эрх мэдлээ.

  • 103.26.195.160
    2021/06/28

    Amarsaixan darga Xaldwartd xewteed emchluuleed uz dee orchin toiron ydarsan irgedee eruul nudeer xar daa turiin tusheed min dotor ni ord

    Хариулах
  • 103.26.195.160
    2021/06/28

    darga ta nart ch yaxaw or der em taria olood xewtuuleed emchluuleed nxiin ard irged chin gertee l uwduud ungurj bna shuu

    Хариулах
  • 122.201.22.103
    2021/06/28

    Халдвартын эмнэлгийн барилга дотрох орчин ямар хэцүү болсон.эмч ажилчид нь ажлаа дийлэхгүй хоол унд нь таарууг үзэгдээ нэг ч болтугай төрийн өндөрлөгүүд

    Хариулах
  • 66.181.191.123
    2021/06/28

    Gert ni bailgaachee gerte yheed bga ard tymnee hewtylechee

    Хариулах
    • 66.181.161.21
      2021/06/29

      Энэ нөхөр тусгай өрөөнд байгаа.

  • 122.201.22.192
    2021/06/28

    Ягаав дотор нь ороол бүхнииг үзэж мэдэрч байгаа юм бишүү хүнии оронд хүн үхэж үзэж болдог юмуу тэнэг ээ часан хар дотортой гутранга хүн бэ пост бичсэн мал аа иим л дорой санаа муутай байхаар ёи өөдлөхгүй байгаа даа жалхланд эрүүл энхииг хүсьё ажилд нь амжилт хүсье сайн ажиллаж байгаа шүү

    Хариулах
  • 202.126.90.122
    2021/06/28

    Өөрөө дотор нь орж мэдрэнэ гэнэ ээ.Тоглоод байна уу.Хүний оронд үхэж үзээч тэгвэл

    Хариулах