Өнөөдрийн арав шахам жилийн өмнө У.Хүрэлсүх улстөрийн карьеараа орхиж байсан цаг үе. УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай гар Төрийн ордонд гар зөрүүлснийхээ дараа У.Хүрэлсүх эхнэрээ АНУ-д эмчлүүлэхээр гишүүний суудлаасаа бууж байв. Харин тэр дараа нь Шадар сайдын суудлаар эргэн эрэлтээ зарлаж, улстөрийн карьеараа тасралтгүй өсгөснөөр өнөөдөр Ерөнхийлөгчин сэнтийд заларч эхнэрээ тэргүүн хатагтай болголоо.
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.
Ерөнхийлөгч гэргийгээтэй утсаар танилцаж байсан гэдэг. Энэ талаар тэрбээр “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад "Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. "Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.
Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.
Олны өмнө гарах бүртээ цагаан өнгийн цамц дээлээр гангардаг тэргүүн хатагтай Л.Болорцэцэг тангараг өргөх ёслолоор ч мөн цав цагаан дээлээр гоёж ирлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
79.73.132.68
Нүдэнд дулаахан, ухаалаг сайхан Монгол бүсгүй
Хариулах66.181.176.172
Зайл
Хариулах66.181.161.98
Битгий атаархцгаа. Ямар ч бсан монгол эмэгтэй, боловсролтой эмэгтэй.
Хариулах202.55.188.93
zgr zail
Хариулах103.26.193.60
yapond 2 er em 2 zerleg gdg zurgaa boli2
Хариулах202.126.89.27
ЦААНА НЬ СҮҮГЭЭС ЭХЛЭЭД МОНГОЛЫГ СӨНӨӨЖ БАЙГАА ЛАЛАРУУД БАЙГАА ГЭЖ БОДОХООР МУУХАЙ БНА. ХҮҮК Ч ЯАХАВ. УГААСАЙ КҮҮКЭЛДЭЙ
Хариулах