Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилогдох уу?

Moderator
2021/06/25

У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар УИХ-ын экс гишүүн Ж.Энхбаяр томилогдох тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр үүнд "Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Санал тавибал хүлээж авна" гэлээ. 

Ж.Энхбаярын намтар 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна