Цар тахлын хүндхэн нөхцөл байдлын үед БНХАУ-ын Тяньжин дээр олон мянган иргэд, аж ахуйн нэгжийн ачаа гацаад хэдэн сар болов. Гэвч энэ асуудлыг Зам тээврийн сайд Л.Халтар шийдвэрлэх тал дээр дорвитой сэтгэл гаргаж, арга хэмжээ авсангүй. 3000-аад ачаа бараа Тяньжин дээр гацсанаас Засгийн газарт шаардлага хүргүүлж, шүүмжилж хэл ам хийсээр 1000 хүрэхтэй үгүй нь арай гэж Замын-Үүд дээр ирсэн. Тяньжин боомтын хоёр ч том ачаа тээврийн компани манай ачааг тээвэрлэхгүй гэдгээ мэдэгдээд буй.
Ачаа бараа саатсанаас болж өнөөдөр Монголд юмны үнэ тэнгэрт хадаад байна. Гэтэл энэ бүхний цаана сайд нь хөдлөхгүй гэдийсэнтэй холбоотой аж. Иргэд л хор уршигийг нь амсаж байгаа нь даанч харамсалтай. Сайд дарга нар хувьдаа тээвр зуучийн компанитай, эсвэл нөлөөтэй байх нь их. Зам тээврийн яам иргэдийн нүдэн дээр жүжиг тавьж бурууг ачаа тээврийн байгууллагууд руу өгч байгаа нь даанч харамсалтай. Тээвэр зуучийн компаниуд нь сайд дарга нарынхаа үйлдлээс айн, дорвитой дуугарч, үнэн мөнийг хэлж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Төрийн хайр ивээлээр сайд болсон Л.Халтар та ажлаа хийнэ үү. Зөвхөн таниас болоод ядарсан иргэд тэнгэрт хадсан юмны үнийг дийлэхгүй сөхөрч байна. Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ яагаад Л.Халтарын ажлыг хийлгэхгүй, толгойг нь илээд өөгшүүлээд байгаа юм бэ?!
эх сурвалж.arslan.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
103.57.93.194
Арай дэндэж байна.Солонгосоос 30 хоног дотор ирэх бараа 80 хонож байна.Одооч ирээгүй.Энэ нөхөр одоо огцрох болсон ажлаа хийгээчээ.Монголд болж байгаа ажил алга байна шүү.
Хариулах192.82.82.209
Ali ulsiin tuluu ajilladag Said Haltar ve China yuu
Хариулах192.82.82.209
Mongol Ulsiin ZTyamnii turiin hort havdar HALTAR
Хариулах64.119.26.232
said guai ajlaa hiij chadahgui bol chaddag hund ni uguuch, icheech
Хариулах