УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар хоолны болон амралтын газарт тогтоосон хязгаарлалтыг 10 хоногоор сунгаж, зарим газрын үйл ажиллагааг мөн хязгаарлах шийдвэрийг гаргасан билээ. Тус шийдвэрийг эсэргүүцэж зарим байгууллагууд өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т мэдэгдээд байна.
Үүнд:
"Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа.
Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй.
Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.
Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?
Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү.
Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно.
Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна.
Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, ковидтой тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе.
УОК, Мэргэжлийн хяналтын болон хууль хүчний байгууллагууд ТОРГОХ• ХҮЧЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСООХ арга хэмжээнүүдээ төр засагт ч адилхан хэрэгжүүлнэ үү.
Мөн үйлчилгээний чиглэлээр нь хавтгайруулалгүй, байгууллага нэгж бүрт халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулж, хязгаарлалт тавьж хариуцлага тооцож ажиллана уу" гэлээ

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
64.119.23.26
Boliochee korona gazar awlaa shde boliulaachee torgoochee. Naadmaa ch hiihgyi bolgo bas torgoochee
Хариулах103.229.122.16
Hoolni gazar orood masktai hool idedgin baihdaa
Хариулах192.82.76.32
7 хоног хаагаач Ямар70 хоног хорих биш Та нарт мөнгө чухал байна Монгол хүнийамь нас чухал биш юм байна Хүмүү. амьд байвал танар орлоготой болно гэдгийг ухаар та нар амьсгалын замаар халддаг гэдгийг ойлгохгүй бна уу Хёмгийн гол нь та нар үйлчлэгч бүрийн халууныг хэмжиж оруулдаг уу бас зай барьдагуу Бас 2 р тун хийсэн г шалгаж үйлчилдэг үү Амиа бодохдоо ухаантай байгэж далай лам сургасан байна Нуби амар боь нугас амар шүү Энэ тахлыг бид сахилгатай нэгдмэл байж ялна шүү Та нар удаашруулах хүсэлгүй бол 7 хоног үүдээ хаачих