УОК-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Хөл хорио тогтоох асуудлыг ЭМЯ-аас оруулж ирээгүй. Хүн амын хөл хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ сарын 25-аас эхлэн бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа. Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар буюу ресторан, кафе, түргэн хоолны газар, цайны газрын үйл ажиллагааг дахин 10 хоногийн хугацаатай танхимаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийг үргэлжлүүлнэ. Мөн амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг дахин 10 хоног хязгаарлана" гэлээ.
Мөн тэрбээр 19 аймгийн 176 сум хязгаарлалтын дэглэмтэй байгаа тул хот хоорондын хөдөлгөөнийг хаах шаардлагагүй гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна