Дөрөв дэхь хүүхдээ хэвлийдээ тээж байсан 37 настай жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар авч нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач зургадугаар сарын 17-ны Пүрэв гарагийн өглөө нас баржээ.
Тодруулбал, талийгаач бүсгүйд хоолой сэрвэгнэж, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул тавдугаар сарын 26-ны өдөр коронавирусийн шинжилгээ хийлгэхэд эерэг хариу гарсан байна. Нийгмийн эрсдэлтэй бүлэгт хамаарах жирэмсэн эмэгтэй эмнэлгийн тусламж хүсэж, гурван өдөр хүлээсэн боловч ирсэнгүйд биеийн байдал нь хүндэрч Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгджээ. Эмэгтэйн биеийн байдал сайнгүй, сэтгэл санаа тогтворгүй, тонус өгсөн байдалтай байсан тул эмч нар хуралдаж, хэвлийн байсан үрийг нь хийсвэрээр төрүүлжээ.
Үүний дараа, зургадугаар сарын 7-нд эмэгтэйг ЭХЭМҮТ-өөс ХӨСҮТ-рүү шилжүүлжээ. Тухайн үед эмэгтэй гэр бүлтэйгээ холбоотой байсан ба харин зургадугаар сарын 8-наас ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт шилжсэнээс хойш гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй байна.
ХӨСҮТ-д хүргэгдсэн эмэгтэйн биеийн байдал сайжрахгүй байсаар 14 хоногийн дараа харамсалтайгаар нас баржээ. Дөнгөж төрөөд удаагүй, нялх биетэйгээр барахгүй, нэг уушги нь хатгалгаатай байсан нь коронавирус хүндрэхэд нөлөөлсөн байна.
ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт унтуулгын байдалтай найм хоног эмчилгээ хийлгэсэн ч дөрвөн хүүхдээ орхиод зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Талийгаачийн ахын хэлж буйгаар "Шинжилгээний хариу хурдан гарч, халдвартай гэдгээ эрт мэдсэн бол дүүгийнх нь амь аврагдах ч боломжтой байсан.
Үнэхээр вакциныг жирэмсэн эсвэл хөхүүл хүмүүст хийж болох байсан юм бол эрт хийж яагаад болоогүй вэ? Иргэд мэдээлэлгүй байна. Цар тахлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзээч ээ. 18 хоногийн өмнө ээж нь удахгүй ирнэ гээд гарсан дүү минь өнөөдөр гэртээ, дөрвөн хүүхдэдээ шавар бурхан болоод ирж байна.“ гэсэн юм.
ZUV.MN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
202.55.188.40
adgiin t1 tor zasagtai bgaadaa oi gutaj bn. Uneheeriin mulguu t1 nowshnuud
Хариулах