Ц.Магалжав: Наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулах эсвэл тодорхой хугацаагаар хойшлуулахыг хүсэж байна

Moderator
2021/06/18

Үндэсний спортын холбоод мэдээлэл хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан.Тэгвэл Үндэсний спортын холбоод аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэж Засгийн газар болон УОК-т баяр наадмыг улс, аймаг, сум бүрд зэрэг хийх хүсэлт хүргүүлсэн байна.

 Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Засаг төр маань зөв чиглэл гаргаж, хүсэлтүүдийг хүлээн авч зөв шийдвэр гаргах байх аа. Бөхчүүд маань бэлтгэлдээ гарсан. Үндэсний их баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулах хүсэлт гаргаж байна.

 Монголын бөхийн холбоо, сур харваачдын холбоо, уяачдын холбооноос нэгдсэн уулзалт хийж, Үндэсний их баяр наадмыг улс, аймаг, сум бүрд нэгэн зэрэг зохион байгуулах эсвэл тодорхой хугацаагаар хойшлуулахыг хүсэж байгаа. Хөдөө орон нутаг байгаа малчид, бөх, уяачдынхаа хүсэлтийг дамжуулж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.127
    2021/06/18

    Naadam chuchlagdsan buu olon doloon um yri,

    Хариулах
  • 139.5.219.199
    2021/06/18

    Тийм ш дээ. Энэ жилдээ цуцлаж хэрэгтэй

    Хариулах