Тэрэлжийн замд явсан автомашин буга дайрч, жолооч, зорчигчид гэмтжээ

Moderator
2021/06/18

Энэ сарын 17 буюу өчигдөр 02:00 цагийн орчим Налайх дүүргийн нутаг Тэрэлжийн замд суудлын автомашин буга дайрч замын хажуу руу онхолдож, жолооч зорчигч 3 хүн гэмтсэн осол хэрэг бүртгэгдсэн байна. 

 Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.