Өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын шагнал гардуулах ёслол үргэлжилсээр байна. Ингэж өдөрт зуу зуун шагнал гардуулж, мянган мянган хүн Сүхбаатарын талбай дээр цуглаж, цар тахлын гамшгийг мартав.
Мөн өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улс орон даяар дуулиан шуугиантай эхэлж, ард иргэдийг мянга мянгаар цуглуулж, нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчилан таниулж явав. Ийнхүү шинэ Ерөнхийлөгч сонгогдох өдрүүд, хуучин нь халаагаа өгөх үйл явц халдварын тархалтыг таацанд тулгалаа гээд хэлчихвэл буруудах юмгүй.
Яг одоо Монгол Улс нэг сая хүнд ногдох коронавируст халдварын тоогоор 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгийн өмнө гишгэж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд орлоо. Дэлхийн дунджаар сая хүнд ногдох коронавируст халдварын тоо 22672, хамгийн өндөр тархалттай Энэтхэгт 21187 байхад Монгол Улсын хувьд 23540 буюу одоогоор халдварын 800-2300 тохиолдлоор буюу шинжилгээ авсан 5 хүн тутмаас халдварын нэг тохиодол илэрч байна.
Эмх замбараагүй шагнал, зохион байгуулалтгүй сонгуулийн сурталчилгааны гороор нийслэлээс гадна 16 аймаг, 73 суманд халдвар огцом нэмэгдлээ. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 давж, ААН-үүд дахин хаалгаа барьж, ард иргэд дахин хөл хоригдоход ойрхон байна.
Энэ бол шинэ хуучин Ерөнхийлөгчийн тарьсан балаг. Нэг нь суудлаасаа буух, нөгөө нь суудалдаа суух үйл явц Монголын ард түмний амь нас, эрүүл мэндийг дэнчинд тавьсан нь харамсалтай❗❗❗❗❗
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
153.160.111.123
Songuuli hiisneeree Khuurelsuh hariutslagaa huleeh heregtei shtee, ard tumnii eruul mendees iluu yerunhiilegchiin suudal heregtei bsan biz dee ene hund!!!!
Хариулах66.181.181.159
Тийм шүү. Байдал үнэхээр хүнд бна ш дээ.
Хариулах