Наадам зохион байгуулах эсэхийг маргааш шийднэ

Moderator
2021/06/14

Коронавируст халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, халдварын тоо 2000 даваад байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Үндэсний их баярын наадмыг зохион байгуулахгүй байх санал гаргасан. Мөн иргэдийн зүгээс наадамд зориулсан уг нь 10 тэрбумыг коронавируст халдварын эмчилгээнд тэр дундаа өвдсмөн хүмүүст эмийн багц бүрдүүлж өгөхөд зарцуулах ёстой гэсэн саналыг гаргаад байгаа юм. 

Тэгвэл Үндэсний их баярын наадмыг зохион байгуулах комисс маргааш 10.00 цагт хуралдаж Ардын хувьсгалын 100 жилийн ойг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа 14.00 цагт уг асуудлаар УОК хуралдана. 

Мөн энэ асуудлаар Соёлын сайд нийгмийн сүлжээндээ "Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал.

Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна. Нэгдүгээрт,
Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн. Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд 9-н салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм. Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллагууд үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.

Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул Та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье!" гэжээ


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.49
    2021/06/15

    Баахан баатар хувьцастай гүйлдсэн бор цэрэг ам барьсан дуучид морьтой Сүхээ Чингис , шүлэг хэлсэн бүдүүн хоолой залхаж бна наад наадмаа зогсоо

    Хариулах
  • 202.126.89.49
    2021/06/15

    Ард түмний наадам биш Ардын намын наадам болох нээ наадмаа нэг жил хийхгүй байя

    Хариулах
  • 66.181.161.40
    2021/06/15

    За хэдэн ам барьсан дуучид баахан гүйлдсэн баатар хувцастай цэргүүд морьтой Сүхээ Чингис хоёр хэдэн мөр шүлэг одоо залхаэ бна шүү больчих зогсоо 10 тэрбумаараа амьсгалын апратаа аваа

    Хариулах
  • 59.153.112.14
    2021/06/14

    Наадмаа болио

    Хариулах
  • 66.181.161.83
    2021/06/14

    naadmaa boli

    Хариулах
  • 139.5.216.41
    2021/06/14

    Bolioroo mal orkuudaa aylaj zugaalj arhidaj buunuuruu niilhee boliochee heden nusgai huuhduudee awj tenesen maskgui humuus ih bn

    Хариулах
  • 103.229.178.26
    2021/06/14

    Наадамаа энэ жилдээ зүгээр л больж үз. Бүх иргэндээ халдвар тараахыг хүсээгүй л юм бол. 9 сарын 1-нээс хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явуулмаар байна ш дээ.

    Хариулах
  • 66.181.161.23
    2021/06/14

    Наадмаа зүгээр хийдгээрэй хийяаа

    Хариулах