С.Эрдэнэ: Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй, дуусаасай гэж хүсдэг хүмүүс байгаа ч тэдний хүслийг биелүүлэхгүй

Moderator
2021/06/11

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. СЕХ өнөөдөр эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гарсан байна.  Миний хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, оролцлоо. Сонгууль хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдсан боловч, маш их хэмжээний зөрчил гарсан. Зөрчлийн болон эрүүгийн үйлдлүүд хийгдлээ. Маш их хэмжээний мөнгө тарааж, төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнуудыг сонгуулийн кампанит ажилд ТӨРИЙН АЛБЫГ ДАЙЧИЛЖ оролцууллаа. Сонгуулийн дүнг харахад эрх баригч нам зохион байгуулалттай, хуулийн бус хүрээнд шийдвэрлэх, зохицуулах үйл ажиллагааг явуулсан байх магадлал харагдаж байна.  Энэ талаар АН судалгаа, хяналт шалгалтыг хийнэ. 

СЕХ нэгэнт тогтоол шийдвэрээ гаргасан Монголын Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэгэн зүйлийг чухалчлан захья. Монголын ард түмэнд амласан амлалтаа бүү мартаарай,  хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна. 

Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэх болно. Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүс байгаа ч тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг сонгосон. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна" гэлээ.       


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.192
    2021/06/13

    odoo chnii karer duuslaa chi mynga hicheegeed mongoliin ard tumen chamd dungee tabilaa nudnii bulai mini darga hun daind orohdoo neg sanaa bodoltoi neg baga bolj ordog baital chi ih huraliin songuulias abhuulaad dandaa heruultei ybj irsen uchraas chi namaa ooroo ylagduulaad bna malaa chi erthen zail chi jenkogiin chigchii huruund hurehgui shuu amid deeree erthen hulgailsan mongooroo chimeegui amidar mal mini

    Хариулах
  • 64.119.21.170
    2021/06/13

    Зөв зөв зөв .Иргэд биш хэсэг бусаг цогтгэрэл мэтийн өлөн чононууд хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдэг шиг увайгүй хүмүүс Эрдэнэд асар дургүй байнаа.ХАРИН ЦОГТГЭРЭЛ ЧИ ӨӨРӨӨ ДАЛД ОР ЗАЙЛ

    Хариулах
  • 203.87.102.241
    2021/06/12

    Чи мянга хүсээд чаргууцалдаад яахав дээ хэнээр төрийн жолоог бариулахаа ард түмэн шийддэг юм, хүсэв ч хаясна гэдэг дүрэмийг сануулчихая.

    Хариулах
  • 122.201.21.164
    2021/06/12

    Дуусгаарай гэж иргэд хүсээд байгаа юм биш үү? Залуучууддаа боломж олгооч ээ

    Хариулах
  • 203.91.115.53
    2021/06/12

    яасан зайлдаггүй новш вэ, 3 сонгууль дараалан дампуурууллаа, нэгмөсөн зайл

    Хариулах
  • 192.82.78.108
    2021/06/12

    Za odoo zailaa ta nar baruul ebi chi bugd ywaasai bilee de

    Хариулах
  • 192.82.77.137
    2021/06/11

    ичиж амьдраасай билээ,3 хүн өрсөлдөөд бараг л 4т ороо биз дээ,

    Хариулах
  • 66.181.161.13
    2021/06/11

    odoo bolnoo zaigaa tavij uguuchee heleh ug alga

    Хариулах