Photo paparazzi ••• Номонд "хорхойтон" УИХ-ын дарга

Moderator
2021/06/11

 "Номын баяр" өнөөдөр нээлтээ хийлээ. Уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. УИХ-ын даргын зүгээс энэхүү арга хэмжээний нээлтэд оролцож, зохиолчдын асруудад саатлаа.

УИХ-ын даргын зүгээс гишүүдээ ном уншихыг байнга сануулж, баяраар тэдэнд ном бэлэглэдэг тухай ойрын эх сурвалж мэдээллээ. Г.Занданшатарын дарга өнөөдөр чуулганаар шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөх товыг хэлэлцэж байх зуур ийнхүү номын баярт хүрэлцэн ирсэн нь номонд хэрхэн ач холбогдол өгдөгийг харуулах биз ээ. 

Сонирхуулахад, нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог юм.    



Photo paparazzi ••• Номонд
Photo paparazzi ••• Номонд
Photo paparazzi ••• Номонд

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.176
    2021/06/12

    ном унших бол оюун ухааны дээд боловсрол олох эх түлхүүр гэж боддог

    Хариулах