Сүхбаатарын талбайд "Номын баяр"-ын нээлт боллоо. Нээлтийн үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэг нийслэлийн ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цолоор шагнууллаа. Өөрийн гэсэн уншигчтай, хэд хэдэн бестселлер номын зохиогч түүний хувьд өнгөрсөн жилээс шинэ киноны зураг авалт хийгээд завгүй яваа.
Жижигхэн биедээ багтахгүй их ажлыг амжуулж Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн зохиолч нийгмийн сүлжээндээ шинэхэн уран бүтээлийнхээ талаар "Алтан судрын эрэлд киноны 2021 оны зуны зураг авалт эхэллээ! 2016 онд эхэлсэн кино төсөл, 4 жилийн дараа цар тахалд дэлхий чичирч байхад зураг авалтаа эхлүүлсэн. Уолт Диснейн Мулан кинотой зэрэг эхэлж байсан төсөл маань Муланыг нээлтээ хийж байхад дөнгөж зургаа эхэлсэн.
Одоо Монголд дотоодын халдвар аймшигтай байх энэ үеэр 50% дайн тулаан адал явдалтай хамгийн хүнд хэсгүүд үлджээ.
Сэтгэл нийлсэн кино баг, хамтрагч VOO дэмжигч ивээн тэтгэгчдэдээ гүн талархал илэрхийлье! Гэхээр дууссан гэж андуурав! Зуны тулаант зураг авалт дөнгөж л эхэлж байна даа.
Зардал 2020 онд анх тооцоолж байснаас хамаагүй их өссөөр л байна! 280 км хол газар 50-60 хүн, 8 морь, асар их хүнс, хоол, зэвсэг хэрэгсэл, ачаа зөөнө. Нүүдлийн өртөг л 10 сая давж байна! Дэмжигч ивээн тэтгэгчид: Бичил Глобус Monfresh Company Суман Гүн Хүнсний Үйлдвэр Монос Эмийн Сан - Monos Pharmacy Monos Cosmetics Тэс Петролиум ХХК / Tes Petroleum LLC Simatai Global Solutions Сэлэнгэ Пресс
Элсэн тасархай, Хөгнө хан, Баян-Өлгийд үргэлжилнэ" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна