Согтуурсан үедээ гэрээсээ гарч, усанд осолдсон байж болзошгүй 48 настай иргэнийг НАЙМ дахь өдрөө эрэн хайж байна

Moderator
2021/06/10

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь энэ 02-ны өдрийн 00:30 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ явганаар гарч яваад “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй мэдээллийг хүргэж байсан. 

Тухайн өдрөөс хойш Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Онцгой байдлын албаныхан шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу  явганаар болон морьтой эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрээд байна. Өнөөдрийн байдлаар голын усны түвшин 20-30 см нэмэгдэж голын эргээс хальж дэлгэсэн байдалтай байгаа аж.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.116
    2021/06/10

    ene arhichid dandaa lai bolno.tumnii tatvariin mongo hairan.hunii ami ch hairan.arhi uuh yu n goe bdag bnaa.

    Хариулах