2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байна.Энэ удаагийн сонгуульд нийт 2087 хэсгийн хороонд 2,167,942 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэлд 1,009,755 иргэн, орон нутгийн хэмжээнд нийтдээ 1,141,574 иргэн санал өгнө.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг өглөө 07.00 цагт орон даяар эхлүүлсэн. Санал авах үйл явц оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль цар тахал дотоодод тархсан онцгой нөхцөлд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Иймээс сонгогчийн хувьд бээлий өмсөх, гараа ариутгах гээд өмнөх сонгуулиас өвөрмөц болж байна. Сонгогч та иргэний үүргээ биелүүлж, төрийн сонгуульд идэвхтэй оролцоорой. Сонгогч таны сонголт мэргэн байг ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна