Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бодлогын халз мэтгэлцээн өчигдөр /2021.06.07/ 17.00 цагт товлогдсон байсан ч цуцлагдсан. Ингэхдээ ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг коронавирусийн халдвар авсан гэдгээр “шалтаглачих" шиг болсон. Угтаа бол 2.30 минутын турш үргэлжилж
Мэтгэлцээнийг зохион байгуулж, шууд дамжуулах үүрэгтэй МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өчигдөр хэвлэлийнхнийг цуглуулан бөөн оршил ярьж, зовлонгоо тоочсоны дараа “Нэр дэвшигчдийн сонгуулийн менежерүүдтэй уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Мөн тэгш эрхийг хангаж чадахгүй. Хоёр нь студид, нэг нь цахимаар оролцохоор тэгш эрх зөрчигдөнө. Улс төрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр, нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай" гэсэн.
Ингэснээр иргэдийн хүлээсэн МЭТГЭЛЦЭЭН цуцлагдсан юм. Иргэдийн хувьд мэтгэлцээн үзэж сонголтоо хийдэг нь бодитой. Гэтэл тэдний мэдэх эрх ийнхүү зөрчигдөв. МҮОНРТ нь улсын төсөв, иргэдийн хураамжаар санхүүждэг байж эргээд эрхийг хангаж чадаагүй нь энэ юм. Өнөөдөр технологийн эрин үе, сонгуулийг цахимаар болон бусад хэлбэрээр зохион байгуулах боломж үй олон.
Гэтэл арга, гарцгүй хэмээн гомдоллож дөрвөн жилд ганцхан удаа явагддаг мэтгэлцээнийг цуцалж буй нь тус байгууллагын удирдлагуудын чадваргүй, чадамжгүйг илтгэж байна. Тус байгууллагын удирдлагуудын гаргасан дээрх шийдвэрээс болж МАН болон нэр дэвшигч У.Хүрэлсүх хөлд нь чирэгдэж муу нэр, муухай хоч зүүв. Учир нь У.Хүрэлсүхийг мэтгэлцэхээс эмээсэндээ захиалга өгч зогсоолоо гэх хардлага олон нийтийн дунд байна.
МҮОНРТ-ийн удирдлагууд шийдэл гаргаж мэтгэлцээнийг зохион байгуулж чадаагүй нь эрх баригч намын нэр хүндийг тэр дундаа эмзэг цаг үе нэр дэвшигчийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн учир тус байгууллагын ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөхөд хүргэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН дотор энэ тухай ярьж эхэлсэн бөгөөд А.Бүрэнбаатарыг огцруулахыг зарим гишүүд нь ятгаж яваа сурагтай. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд энэ тухай хов хүрч, сонгуулийн дараа ярина гэх шийдэлд хүрсэн ч гэх мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж : Isee.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Японы ОУ-ын хамтын ажиллагааны агентлаг (JICA) болон НҮБ-ын Ази, алс дорнодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн (UNAFEI)-гийн хамтарсан сургалтад алба хаагчийг хамруулж байна
Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
192.82.78.10
ОЛон нийтийн ТВ гэчихээд МАН-д үйлчлээд байх нь тэгээд зөв үү? Тэгвэл ард түмнээс ТВ-ийн мөнгө татвар авдагаа болиод МАН-саа санхүүжилтээ ав л даа, Угаасаа үзээд байх олигтой нэвтрүүлэг нэг ч байдаггүй биздээ.
Хариулах64.119.16.145
Мэтгэлцэх боломжгүй болоо биздээ энхбат өвчилөөд орж чадахгүй байхад нөгөө 2 г нь мэигэлцүүлэх юмуу яагаад энэ хүн буруутай гэж бага ч болрв ой ухаантай байгаач зарим нэг нь
Хариулах