СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Санал хураалт явуулахад бэлэн болсон

Moderator
2021/06/08

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Цар тахал дотоодод тархсан энэ үед сонгууль зохион байгуулж байна. Энэ удаагийн сонгуулиар сонгогч саналаа өгсний дараа нэмэлт тэмдэглэгээ хийнэ. "Улаан бүс"-д ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, эмчлүүлж байгаа иргэдийн сонгох эрхийг хангаж ажиллах талаар анхаарлаа. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил явагдаж байна. Улсын хэмжээнд 25620 иргэний саналыг авна. Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан 18 мянган иргэн байна. Харин цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмчлүүлэгчид, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд 7100 иргэн байгаа. 

Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна.  Маргааш санал хураалт явуулахад бэлэн болсон. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдал, ажиллагааны зарчмын талаар сонгуулийн бэлтгэл ажлын үед олон нийтийн хүсэлтийн дагуу туршилт амжилттай хийсэн. Сонгуулийн санал хураалт дуусгавар болж, дүн гарсны дараа гар тооллогыг шуурхай явуулна. Автоматжуулсан системийн саналын дүнг гар тооллогын дүнтэй тулгана" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна