ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: Ховдын Булган суманд эндсэн эхийг хүчээр төрүүлснээс цус алдан нас барсан

Moderator
2021/06/04

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2021.04.30/ Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт амаржихаар ирсэн 34 настай Э эмэгтэй нярайн хамтаар эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Тухайн өдөр болсон явдлыг товчхон сануулбал, тус эмнэлгийн эмч нар талийгаач эмэгтэйг өөрөөр нь төрүүлж 4.8 кг охин эх барьж авсан байдаг. Гэтэл төрүүлэх явцад хүндрэл гарч эмэгтэй цус алдсан бөгөөд тогтоож чадаагүйн улмаас цусны дутагдалд орж нас барсан гэж тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Түмэнбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: 

  • Төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.
  • Ховд аймгийн Булган сумын эмнэлэг талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой, бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ.
  • умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна. 
  • Талийгаачийг 2021.04.29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Одоо Шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн ЭМЯ дахин дүгнэлт хийж шийдвэр гаргах аж. Уг шийдвэрт үндэслэн хуулийн байгууллагаас шийдвэрээ гаргах юм. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.100
    2021/06/06

    мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргах нь зөв байх даа.арай дэндүү хүн буруутгасан дүгнэлт байна. Мэргэжлийн эмч өөр өнцөгөөр харах байх даа.Үхэх төрөх 2 ижил гэдэг.Бэлэн байдал хангасан газар хүн төрүүлэх л хэрэгтэй дээ.

    Хариулах
  • 202.9.46.153
    2021/06/04

    залуу эмч нар их шуналтай чадвар муу их нэр төр хөөсөн хулгайчууд баыдгиим дөө

    Хариулах
  • 66.181.182.210
    2021/06/04

    Мэдлэг чадвар, заа тэгээд туршлага гэж нэг том зүйлийг огт тоохгүй явсны гор. Мэдлэг чавдар, туршлагагүй нөхдөөс болж бүх эмч нарыг хамаатуулж болохгүй. Алдаа гаргасан бол маш хатуу шийтгэ.

    Хариулах
  • 122.201.19.66
    2021/06/04

    Кесар хагалгааны заалттай хугацаа нь болчихоод байхад эхийн хэвлий дэхь 7 хоног төрсний дараах 1 сартай тэнцэнэ. Тэгээд ч ор байхгүй гээд авдаггүй юм билээ. 3 дахин очоод сүүлийн очсон өдрийнхөө шөнө нь ус гараад аюултай байдалд төрсөн. Бантсандаа шууд хайчлаад хаячихсан. Тэр муухай өвдөлтийг биерээ мэдэрсэн одоо ч муу үр дагавар нь гүйцэд арилаагүй л байна.

    Хариулах
  • 202.126.90.74
    2021/06/04

    Хөөрхий дөө яаж зовсон бол доо. Хүнтэйгээ хүнлэг харьцмаар байна. Улсын эмнэлгүүдийн эмч ажилчид ёс зүй, хариуцлага, харьцаан дээрээ сайн анхаарах цаг болжээ.

    Хариулах
  • 103.57.95.74
    2021/06/04

    Medleg muutai aluurchin emch nariin erhiig bvr xasax xeregtei

    Хариулах