PUBG, DOTA-2, Counter-Strike Global Offensive цахим тоглоомуудыг Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлт гаргажээ

Moderator
2021/06/03

Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. 

Мөн  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-нд үндэслэн гаргасан дүгнэлтээр “цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй тул хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгчээ.

Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан байна. 

Өнөөдрийн байдлаар Энэтхэг, Япон Ирак, Пакистан, БНХАУ, БНСУ-ууд энэхүү тоглоомыг бага, өсвөр насны хүүхдэд аюултай, хэт их цус асгаруулсан, харгислал харуулсан, донтуулах шинж чанартай, тэдний бие, оюун санаанд сөрөг нөлөөтэй, улсын эрх, батлан хамгаалах, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзээд хориглосон байдаг аж.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.12
    2021/06/04

    Tamiin niigem amidrah taivan bh argagui boljee

    Хариулах
  • 202.9.47.12
    2021/06/04

    ZAil zail mongold amidrah arga alga tam boljee

    Хариулах
  • 122.201.26.242
    2021/06/03

    Medreltdeg da guud yumaa neeree Mongoloos cin zailaad uguyu hereg alga aj amidral bgaa uher malnuud hujaagiin eriiz luivarchid

    Хариулах
  • 66.181.161.105
    2021/06/03

    хаалгах нь буруу

    Хариулах
  • 85.99.122.205
    2021/06/03

    Ene sda man hvrelsvh mongoliig yagl hoid solongos shigl bolgoh gd bnda ene hvrelsvh eok bolchuul jinhen daranguilagch bolhin bishvv hamag yum hasj bogood ehellee

    Хариулах
    • 122.201.26.242
      2021/06/03

      Erdeneted enkhbatiin songuuliin sain duraar ajilj baigaa hedhen mashiniig nam horiod end tend bulan tohoi burd tsagdaa ene nuhur buurrr yah geed baina

  • 66.181.183.194
    2021/06/03

    ок

    Хариулах
  • 103.229.121.227
    2021/06/03

    За арай2 аргагүй л үхэрнүүд юм даа. Хэддүгээр зуунд амьдраад байгаагаа ер нь мэддэг юм уу дөө чааваас

    Хариулах
    • 122.201.26.242
      2021/06/03

      Uher tsaashaa humuus minii door comment bichsen baina ip gaar ni haigaad har haltaisan mal deer bdag sda baigaa daa

    • 66.181.183.61
      2021/06/03

      Chin dontjihjee yawj medreliin emee uu

    • 202.9.46.126
      2021/06/03

      Миний дүү чи донтцон бншү.