Төрсөн аавынхаа бэлгийн дарамтад байсан эгч, дүүсийг хамгаалах байранд аваачжээ

Moderator
2021/06/03

Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 22-ын товчооны ойролцоо хоёр охин бусдад зодуулсан байдалтай гүйж явсан байна. Тэдэнтэй машинтай хүн таарч, "Хүүхдийн тусламжийн 108" утсан дуудлага өгч, охидыг хамгаалах байранд аваачжээ. 

Охид хамгаалах байранд очоод өнгөрсөн жилүүдэд болсон үйл явдлуудыг хамгаалах байрны ажилчдад бичиж өгсөн байна. Энэ тухай өөрсдөө ярьж чадахгүйгээ учирлаж ийнхүү захиа маягаар бичиж өгчээ. 10 болон 15 настай охид захиандаа "Аав биднийг хүчирхийлэлд байлгахын зэрэгцээ архи ууж зоддог байсан" гэжээ. Энэ үйл явц сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн байх магадлалтай байгаа аж. 

Одоогоор энэхүү ноцтой хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар шалгаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна