Замын-Үүдийн гаалийн ажилтнууд жолооч нараас их хэмжээний хахууль авдаг байсан нь тогтоогджээ

Moderator
2021/05/29

Замын-Үүд-Эрээний боомтын үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний ачаа эргэлт саатсан.  Улмаар ачаа тээврийн үнэ огцом нэмэгдэж, үүнийг дагаад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тэгвэл чухам шалтгаанаас бол тээврийн үнэ огцом өссөн талаар ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар Замын-Үүдийн гаалийн ажилтнууд тээврийн жолооч нараас их хэмжээний хахууль авдаг байсан нь тогтоодсон байна. Уг асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ isee.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Гол асуудал Монголын талд байна. Хувь иргэн, жолооч нар өөрсдөө үнэ хөөрөгдөж байна. Машиныг чинь урдуур нь оруулж өгнө гээд "Энэ дугаар руу залгаж холбогдоод данс руу нь зургаан сая төгрөг хийгээрэй" гэж хэлсэн асуудал тогтоогдсон. Эзэн холбогдогч бусад хүмүүсээс мэдээлэл аваад АТГ-т холбогдох бичгийг өгсөн. АТГ асуудлыг судлаж тодорхой болгох байх" гэжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.246
    2021/05/30

    dandaa l ogdog baidag l asuudal

    Хариулах
  • 202.179.26.246
    2021/05/30

    umaa buteelgechiin tuld ogdog ,odoo tegeed yachavdee, buschuuchan geriin charchaa boddog

    Хариулах
  • 64.119.18.100
    2021/05/30

    ГААЛЬ,МХГ,АТГ-Т АЖИЛЛАДАГ БҮХ ХҮМҮҮС АВИЛГАЛААР БАЯЖИГСАД БҮР ЦАЙРЧИХСАН НӨХДҮҮД

    Хариулах
  • 46.114.140.138
    2021/05/30

    bitvv xaxuuliin vvrshdee

    Хариулах
  • 59.153.113.63
    2021/05/29

    Ugaasaa l bsan asuudal shuu dee

    Хариулах
  • 66.181.187.97
    2021/05/29

    Энэ гаальчдыг яана даа нээрээ. Сая хүрэхгүй цалинтай мөртлөө 2-3 өрөө байр хамгийн бага нь л 5, 6 бдаг шүү. Яалт ч үгүй үнэн. Миний хэдэн найзууд ихэнхи нь гаальд 10 жил орчим ажиллаж бна. Тэдэн дундаас амьдрал тааруу гэж бгаа нь л 5, 6 байртай бдаг шүү

    Хариулах
    • 66.181.161.118
      2021/06/01

      Ter humuusiig shalguulah heregtei

  • 64.119.26.61
    2021/05/29

    Гаалийн бүлэглэл монгол хүнээ тонохоос ичих булчирхайгүй байхгүй анх төрийн өмч завшиж орсон хүмүүс юу ч хийхээс өөр аргагүй буцахгүй шуналууд.халах цаг болсон.

    Хариулах