Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагууд Баянхошуу дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсанаар өнөөдрийн уулзалт эхэлсэн юм.
Тодруулбал, Удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд баригдах орлогод нийцсэн 2000 айлын орон сууц төсөл, Их тойруугийн авто зам, Соёлын ордны барилгын ажил, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны төсөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц болон нүхэн гарц хийх газрууд дээр ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Толгойт дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг сааруулах, орлогод нийцсэн орон сууцны хорооллуудыг барих боломж бүрдэнэ. Ингэснээс иргэдийн суурьшлын төвлөрлийг бууруулж, хотын төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт  бөөгнөрлийг захын дүүргүүдэд хуваах боломж бүрдэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.



ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна