Б.Батцэцэг сайд гадаад паспортын бэлдэц хэвлэх эрхийг авахаар хөөцөлдөж эхэлсэн үү?

Moderator
2021/05/28

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Ингэхдээ харьяа сум, хороодоор нь дамжуулан ваучер тараасан юм. Тэгвэл энэхүү ваучер гэх хуудас цаасыг хэвлүүлэх ажлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг давуу эрхээр авсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Бүр тодруулбал,  сайдын нэр дээрх “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК 297 сая төгрөгөөр дээрх цаасыг хэвлэсэн байдаг. Ингэхдээ бусад компаниудаас хэд дахин өндөр үнийг төрд санал болгосон байгаа нь баримтаар нийтэд ил болсон. 

Тэгвэл Б.Батцэцэг сайдтай холбоотой бас нэгэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. 

Гадаад паспортын бэлдэцийг хэвлэх эрхийг Б.Батцэцэг сайдын эзэмшилтэй компани авахаар хөөцөлдөж эхэлсэн тухай EGUUR.mn сайтад мэдээлжээ. 

Уг нь бол гадаад паспортын бэлдэцийг “Титан интернешнл” ХХК Герман Улсад хэвлэдэг. Тэгвэл эл компанийг болиулж, сайд Б.Батцэцэгийн компани хэвлэх болж буй тухай мэдээлэл байна. Хөл хорионоос өмнө дөрөвдүгээр сарын эхээр гадаад паспорт хэвлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, ГХЯ, ХЗДХЯ-ны хамтарсан уулзалт зохион байгуулагджээ. Эл уулзалтад хоёр яамныхнаас гадна “Титан интернешнл”, “Мөнхий үсэг”, “Соёмбо принтинг”, “Үндэсний үнэт цаас” тэргүүтэй хэд хэдэн компаниудын төлөөлөл оролцсон байна.

Улмаар ГХЯ, ХЗДХЯ-ны  хамтарсан шийдвэрээр гадаад паспорт хэвлэх компаниар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувь эзэмшдэг “Мөнхийн үсэг” компани сонгогдсон гэх мэдээлэл байгаа юм.  

Ийнхүү төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхэм байсхийгээд л тендер шалгаруулалтын асуудлааар олны анхааралд өртөж байгаа нь хэр зохимжтой вэ? 

Төрийн өндөр албан тушаалтан давуу эрхээ ашиглөн тендер сорчилж, түүсээр байгаа нь ёс зүйд нийцэх үү?


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.137
    2021/05/28

    МАНыхан ийм ашигийн төлөө л ажиллаж бгаа шүү дээ Зөв томилгоо нэг ч байхгүй

    Хариулах
  • 192.168.6.73
    2021/05/28

    ЭНЭ БАЛАЙ ХҮҮХЭН ЧИНЬ ТӨР САМРАХ ГЭЖ БАЙД БОЛОО ЮУ ӨЛӨН ЦАРАЙ

    Хариулах
  • 192.82.70.126
    2021/05/28

    ЭНЭ АВГАЙ Ч ГАНЦААРАА БИШ БАЙХАА. МАН-НЫ ЭРХНӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС Л ИНГЭЖ ДУРААРАА ДУРЬГИЖ ДУН ЧӨМӨГӨӨРӨӨ ЖИРГЭНЭ. МАН-ЫГ ОДОО ХЭН ХЭЛЖ НОХОЙГ ХЭН СААХАВ.

    Хариулах
  • 103.229.123.235
    2021/05/28

    Шунал ихэдвэл шулам болно гэдэг шиг яасан ханаж цаддаггүй юм вэ.Энэ хүүхэн.

    Хариулах