УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Аз жаргалтай Улаанбаатар байгуулна гэсэн хаана байна вэ? Улаанбаатар хотын иргэд хэцүү амьдарч байна. Улаанбаатар хотод гайгүй ажилласан хэдхэн дарга бий. Танай намаас М.Энхболд даргыг гайгүй ажилласан гэж бодож байна. Манай намын Э.Бат-Үүл, Наранцацрал даргын үед хот гайгүй болох гэж байсан. Одоо та нар бол элгийг нь авч байна. Ойр зуурын юмаар хуурдаг. Зайсан, гэр хороолол хоёр талын гамшгийн туйл болчихоод байна" гэлээ.
Үүнд байнгын хороны дарга Ж.Сүхбаатар "Тогтоолын төсөл санаачлагчид өөдрөг байна. Бэрхшээлд дунд боломж байгааг олж харж байна. Төлөвлөлтөө шийдэхгүй бол 2024 онд та гараад ч барьж дийлэхгүй ээ. Та гарч ирээд бүр дийлэхгүй. МАН, АН гээд байх юм байхгүй. Улаанбаатарын асуудлыг 10 жил үзэж тарж байж шийднэ" гэлээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар "Улаанбаатарт нэг л өдөр энэ зовлон бэрхшээл түгжрэл бий болчихоогүй. АН-ын Улаанбаатар, МАН-ын Улаанбаатар гэж байхгүй. Монголын Улаанбаатар л гэж байгаа. Энэ хотоо аз жаргалтай болгохын тулд энэ санаачлага гарч байгаа гэж ойлгож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна