УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэх хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналт дор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Мөрдөн байцаах албанаас мөрдөгч нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Одоогоор “Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлэг”-т оролцон ярилцлага өгсөн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах ажил үргэлжилж байгаа бөгөөд мөн тэдний мэдүүлгийн дагуу холбогдох шалгалтууд хийгдэж байгаа аж.
Нэвтрүүлэг гарахаас өмнө иргэн Б.Сүндэръяа харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт өргөдөл гомдол өгч, хэрэг шалгагдаж байсан бөгөөд тухайн хоёр хэргийг Мөрдөн байцаах албанд нэгтгэн, ийнхүү Ажлын хэсэг мөрдөж байгаа юм байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас тайлбар мэдүүлэг авахаар цагдаагийн байгууллагаас хэд, хэдэн удаа дуудсан боловч тэрбээр өнөөдрийг болтол ирж, мэдүүлэг өгөөгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь Ц.Анандбазар УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээрээ халхавч хийн, ийнхүү хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаанд саад учруулж, цаг хугацаа үрж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна