БНСУ-д архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн Монгол иргэдэд ял оноожээ

Moderator
3 цаг 22 минутын өмнө

Өнгөрсөн оны долдугаар сард БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Гангвон мужийн Донхэй хотын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр Монгол Улсын иргэн 22 настай А, 38 настай Б нар хохирогч 26 настай Г-тэй мөнгөний асуудлаас болж маргалдан, улмаар Г-ийг бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. 

Анхан шатны шүүх хуралдаанаар Монгол Улсын иргэн А/22 настай/-д долоон жил хорих ял оноосны дөрвийг нь тэнсэнгээр тооцох, Б-д таван жил хорих ял оноосны гурвыг нь тэнсэнгээр тус тус тооцож ял эдлүүлэх шийдвэр гарчээ. Өөрөөр хэлбэл, иргэн А-д гурван жил, иргэн Б-д хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. 

Хэргийг сануулбал, Монголын иргэн А өнгөрсөн оны долдугаар сард Сөүлийн Жунг-гу дахь дэлгүүрийн гадаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г-г цохиж унагаасныхаа дараа Б-тэй бүлэглэн зодсон байдаг. Хохирогч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн боловч дөрөв хоногийн дараа нас барсан юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.65.210
    2021/05/27

    Хүн алчихаад ямар бага ял авдаг юм

    Хариулах
  • 122.201.23.84
    1 цагийн өмнө

    Хүний нутагт улсын нэр хүнд унагасан балай юмнууд

    Хариулах