Монголын тайз, дэлгэцийн урлагт олон жил хүчин зүтгэж, үзэгч түмний хүндлэлийг хүлээсэн жүжигчин А.Цэгмэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат жүжигчин цолоор шагналаа. “Жүжигчин мэргэжил бол төгсгөл үгүй сайхан мэргэжил” хэмээн ярих тэрбээр “Мартагдсан дууль”, “Өндөр ээж”, "Их замын тоос", "Нийслэл хүүхэн" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон хуучны бүтээлүүдэд тоглосноос гадна сүүлийн үеийн дэлгэцийн бүтээлүүд болох “Улаан дөрвөлжин’, “Ану хатан” зэрэг олон кинонд тоглож, залуустаа үлгэрлэсээр яваа билээ. 72 настай МУСТА жүжигчин А.Цэгмэд гуай “Нийслэл хүүхэн” ОАУСК-ны гол дүр Ажаа эмээгийн дүрд тоглохдоо А сууж толгой дээрээ тогтон нас бол зүгээр л тоо гэдгийг батлан харуулсан билээ. Жүжигчин А.Цэгмэд эгчийг Монголын радиогийн хөтлөгч, МУСГЗ Г.Чулуунбат гуайн анхны эхнэр, нэвтрүүлэгч Ч.Идэрчулууны ээж гэдгээр нь та бид сайн мэдэх билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
202.126.90.3
Zsssss
Хариулах