Францад оршин суух зөвшөөрөлгүй Монгол охиныг авч үлдэхээр гарын үсэг цуглуулж байна

Moderator
Өчигдөр 13 цаг 30 минут

Оршин суух зөвшөөрөлгүйн улмаас Францаас гарахаас аргагүй болсон монгол охины тухай Францын хэвлэл мэдээлжээ.

Тухайн Монгол охиныг Энхжин гэдэг бөгөөд 2015 оноос хойш бакалаврын боловсрол эзэмшихэд бэлдэж байгаа. Мөн ээж нь улстөрийн шалтгаанаар Монголоос гарсан. Монголд хамаатан садан найз нөхөд байхгүй учраас нутаг буцахгүй шаардлагагүй, бүх зүйл маань Францад байгаа хэмээн ярилцлагадаа дурьджээ.

Энхжингийн хувьд хэдэн өдрийн өмнө оршин суух зөвшөөрөлгүйн улмаас бүтэн нэг өдрийг цагдаагийн хэлтэст өнгөрүүлж, дараагийн өдөр нь гарч ирэхдээ паспортаа хураалгажээ. Албаны газраас түүнийг Франц улсаас аль болох хурдан гарахыг шаардсан аж.

Энэхүү явдлыг эсэргүүцэн “Lycee Jean Monnet” сургууль “Change.org”-д гарын үсэг цуглуулж, тус сургууль оршдог мужийн захиргаанд захидал бичжээ. Одоогийн байдлаар “Change.org” сайт дээр үүсгэсэн хуудаст 1969 хүн дэмжин саналаа өгсөн байна.

Түүнийг дэмжихийг хүсвэл ЭНД дарж цахим өргөдөлд гарын үсэг зурах боломжтой юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.248
    47 минутын өмнө

    Ер нь бол иймэрхүү гадны оронд очоод эх орноо муухай харагдуулдаг монгол улсыг аймшиг йн орон гэж сурталчилдаг гэхдээ яг үнэндээ тэд зөвхөн өчүүхэн хар амиа бодон эхорноо муулсан байдаг

    Хариулах