М.Нарантуяа: "Шинэ Өлгий Аян"-аа анхдагчдын Өлгий нутаг Булган аймгаас эхлүүллээ

Moderator
2021/05/24

М.Нарантуяа буюу дуучин НАРА "Шинэ Өлгий Аян" эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн  Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникт өлгийгөө хандивласан. 

Энэ талаар өөрийнхөө цахим хуудаснаа ""Шинэ Өлгий Аян"аа анхдагчдын Өлгий нутаг Булган аймгаас эхлүүллээ. Олон түмний халуун сэтгэлээр боссон хандиваар 21н аймгийн Нэгдсэн Эмнэлэгүүдэд 50ш зузаан гадар өлгий, 50ш муслин дотор өлгий тус тус Эх-Барих Клиникийн тасгийн эрхлэгчид хүлээлгэн өглөө. Аймаг орон нутагт өгөх өлгийгөө үндэсний үлйдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-н үйлдвэр захиалан хийлгэсэн бөгөөд муслин дотор өлгийг тус үйлдвэрийн хамт олноос бэлэглэж байгаа юм.

Булган Аймгийн Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникт өдөрт дунджаар зургаан хүүхэд төрдөг гэнэ. Эх-Барих Эмэгтэйчүүдийн Клиникийн тасгийн эрхлэгч Нямдаваа, Нярайн эмч Оюунгэрэл, менежер Энхтуяа нар хүлээн авахдаа ариутгалд оруулаад хэрэглээнд гаргая гэж их талархалтай хүлээж авлаа. Энэхүү аяныг дэмжиж халуун сэтгэлээ илгээсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Жич: Нийслэл Улаанбаатар хотын 4н том төрөх эмнэлэгт 5/28ны Баасан гаригт өлгийгөө хүлээлгэж өгнө өө" гэжээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.