УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн хэрэг өчигдөр /2021.05.21/ гарсан. Л.Энх-Амгалан сайд руу Дэмбэрэлнямын Совд гэгч залуу дайрч, нүүрэнд нь цохиж, хутгалах гэж оролдсон юм.
Шалгалтын явцад уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 37 настай , эрэгтэй Д.Совидыг холбогдуулан баривчилж ШШГЕГ -ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж эхэллээ Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж
ДЭМБЭРЭЛНЯМЫН СОВД ГЭЖ ХЭН БЭ?
Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. Боловсролын яаманд газрын дарга, ХХАХҮ-ийн яаманд томоохон албан тушаал хашиж байжээ. УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан байх юм.
Мөн тэрээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан юм.

Д.Совд нь өөрийн цахим хуудсандаа "ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр ХЯТАД вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай ХАРИУЦЛАГА тооцохыг шаардаж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ-т өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр Хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-с хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа Монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ? Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү Боловсролын сайд аа" гэж бичсэн байна. Энэ бүхнээс үзэхэд УИХ-ын сонгуульд Л.Энх-Амгалан сайдад ялагдсандаа шаралхсан уу? эсвэл үнэхээр хүүхдүүдийн төлөө санаа зовиносондоо ийм үйлдэл хийсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
64.119.21.129
Хүнрүү хутга барьж алах гэж дайрч буй нь алах гэсэн алуурчиэ л байна шүүдээ хүн ална гэдэг байж болох зүйл биш дээ эвгүй л хүн байна
Хариулах192.82.84.146
ug ni cowqiin sanaa ih zew
Хариулах