Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг саатуулан шалгаж байна

Moderator
2021/05/22

 БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр орой гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж.

Сайд руу халдахыг завдсан этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулагджээ.

Өнгөрсөн 2020 оны сонгуульд Д.Совд нь Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.90
    2021/05/23

    Совдын зөв. Хүний үр хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийддэг ямар том дарга вэ.

    Хариулах