Гэр шатаж, 52 настай эрэгтэй өртөж нас баржээ

Moderator
2021/05/22

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Дэлгэр-Эмт” багийн Алтанзагас хорооллын 4 дүгээр гудамжинд 05.21-ний өдрийн 23:40 цагт 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг өнгөрсөн шөнийн өдрийн 00:01 цагт хүлээн авчээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 30 иргэн 23:30 цагт очиж 4 дүгээр гудамжинд 4 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраажээ.

 Гал түймэрт иргэн 52 настай, эрэгтэй Д өртөж нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Цагдаа, Шүүх шинжилгээний албаны алба хаагчид очиж ажиллажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна