Б.Энхбаяр: Туул голын дагуу олгосон 19 газрын захирамжийг цуцална

Moderator
2021/05/21

Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан Түр хороо байгууллаа. Тэд өнөөдөр тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьж, мэдээлэл хийлээ.

Энэ түр хороо байгуулагдсанаар нийслэлийн тулгамдсан асуудал УИХ-ын түвшинд боловсруулагдаж, шийдвэрлэгдэх, хяналт тавих ач холбогдолтой юм.

 Хотын тулгамдсан асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар “5Т” буюу

1.Төвлөрлийг сааруулъя

2. Түгжрэлийг арилгая

3.Төсвийн бие даасан байдлыг хангая

4. Татварын эрхтэй болгоё

5.Талцал хуваагдлыг эцэс болгоё гэж томъёолсон. Тиймээс хотын асуудлыг бодлогын түвшинд шийдэхээр түр хороо байгуулагдаж байгааг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлэв.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Туул голын эрэг дагуу 19 газарт зөвшөөрөл өгсөн байна. Эхнээсээ Туул голын дагуу бургас хядаж, барилга барьж байна. Энэ 19 газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагыг хотын даргад хүргүүлнэ. Туул голын эрэг дагуу аялал амралтын төвүүд байгуулагдах ёстой. Дахиж шинээр барилга барих боломжийг олгох ёсгүй” гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.85
    2021/05/21

    ДАРХАН ЦААЗТАЙ ХҮРХРЭЭ, ЗҮҮН БОГИНО. БАГА ТЭНГЭРТ БАЙШИН БАРИЛГА БАРИААД УРД НЬ ЗУСЧ БАЙСАН АРД ИРГЭДИЙГ ДАРХАН ЦААЗТАЙ ГЭЖ ХӨӨЖ ЯВУУЛЧИХААД ЗАНДАНШАТАР ИХ ХУРЛЫН ДАРГААСАА, АНУУЖИН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БҮГД ТЭНД ХЭДЭН ТЭРБУМЫН ХАУСТ АМЬДАРЧ БАЙНА. ГЭТЭЛ АРД ИРГЭДИЙН АЛГЫГ ЧИНИЙ ГРАЖ БАРЬСАН ГАЗРЫГ БУЛААЖ АВААД ХУУЛЬ ДАЛААЛГАЖ БАЙДАГ ЧИНЬ У ГЭСЭН ҮГ ВЭ?

    Хариулах