Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тодруулбал, өнгөрсөн өрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хороо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас тус эмнэлгийн сувилагч ажилтай Э харамсалтайгаар нас барсан. Тэрбээр 40 гаруй настай бөгөөд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт олон жил ажилласан туршлагатай сувилагч байжээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм.
Тэгвэл Талийгаачийн ээж эргэлт.мн сайтад "Цочролд орсон байх гэж бодож байгаа. Хэрэг гардаг өдөр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихдаа сэтгэл санаа нь хэвийн байсан. Харин “Тусгаарлалтын хувцас нь маш хэцүү байна. Шингэн зүйл ууж, бие засаж болохгүй байна” гэж ярьж байсан. Мөн “Энд эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн аманд нь юм хийгээд өгмөөр өрөвдөлтэй харагдаж байна. Зарим хүн “Хөл, гар барьж өгөөч” гуйгаад байх юм” гэж ярьсан. Би “Хөлс нь их гарч байвал миний охин тураад гэртээ ирэх нь дээ” гэж хэлээд утсаа салгасан. Манай хүүхдүүд хэлэхдээ цагдаагийн байгууллагаас “Талийгаач руу өвчтөн өөдөөс нь юм шидсэн” гэж ярьсан гэсэн. Чухам үнэн эсэхийг мэдэхгүй” гэжээ .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна