НОЦТОЙ БАРИМТ: Санал тоолох машиныг хакердахад 175 тэрбум төгрөгийг зарцуулсан

Moderator
2021/05/20

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан хэрэгт шалгагдаж байгаа иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийлээ. 

н.Ган-Очирын зүгээс " Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.  Уг хэрэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаягалан, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, дэд дарга Алтаншагай Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер хамаарагддаг.  Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага намайг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөгийг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан" гэлээ



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.193
    2021/05/20

    АН-ынхан өөрсдөө энэ хар машин оруулж ирсэн биз дээ.Тэгээд юу гэж гоншигноод байдаг юм бэ? 100% гараар давтан тоолно гээ биз дээ.

    Хариулах
  • 45.72.62.229
    2021/05/20

    Эрдэнээ гэдэг хулгайчид энэ худалч залуугаас өөр хүн алга уу

    Хариулах
  • 45.72.91.20
    2021/05/20

    Х.Баттулга хар машиныг хакердсан юм уу, ха ха ха

    Хариулах
  • 45.57.201.178
    2021/05/20

    haa saigui shantaajnii garuud ajildaa orjdee

    Хариулах
  • 45.57.200.118
    2021/05/20

    Jujig tavichih ymaa suuldee bur yu ch oilgohoo bailaa Erdene guai uuriihuu durgui garuudiig niiluuled zohiol bichchihsen ym bishvv xxa

    Хариулах
  • 144.168.159.116
    2021/05/20

    яагаад ингэж худлаа юм яриад байгаа юм болоо Сонгууль дөхөхлөөр арай л хүнээ байх юмаа Одоо ийм юманд итгэх хүн байхгүй шүү

    Хариулах
  • 45.72.62.72
    2021/05/20

    нэг муу мөнгө нэхэж хүн шантаачлагчтай нийлээд ийм балиар юм хийхээ АН-ынхан болино уу

    Хариулах
  • 23.250.92.168
    2021/05/20

    Энэ одоо юу яриад байгааа юм бэ? ярьж байгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа юм уу

    Хариулах
  • 27.113.49.164
    2021/05/20

    Tegj bgaad l haachihdag bizdee. Ter ued n heleh baijdee

    Хариулах