Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-г тойрсон олон жилийн толхилцол, талцал хуваагдлыг таслан зогсоохын төлөө хоёр холбоо ойлголцлын тодорхой түвшинд хүрч хамтран ажиллаж буй энэ үед МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ дангаар хуралдаж энэ сарын 29-ны өдөр Ээлжит бус Их Эеийг зарласанд харамсаж байна.
Хэдийгээр Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ гэгч нь хууль бус боловч тэнд бөхийн төлөөлөл байгаа учраас бид хүндэлж ирсэн бөгөөд нийт бөхчүүдийн эрх ашгийн үүднээс хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан МҮБХ-ны Ээлжит бус Их Эеэс байгуулагдсан албан ёсны МҮБХ нь Л.Чинбат тэргүүнтэй холбоо мөн болно. Тиймээс тус холбоо дангаараа Их Эеийг зарлан хуралдуулах эрх зүйн боломжтой боловч үүсч буй нөхцөл байдалд ул суурьтай ухаалаг хандахыг чухалчилж хууль, дүрмийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг эрхэм болгож эв эеийг эрхэмлэсэн алхмыг хийж ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал Улсын бүртгэлд бүртгэгдсэн тамга тэмдэгийг түр ашиглуулахаар шилжүүлж, Их Эеийг хамтран хуралдуулах саналыг удаа дараа тавьж бодит алхмуудыг хийж ирсэн билээ.
Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлж хууль завхруулж ирсэн өмнөх бусармаг явдлыг давтаж, бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж, талцал хуваагдлыг дахин дэвэргэж буй хэсэг бүлэг хүмүүс МҮБХ-ны нэрийг барьж дангаар хүч түрэн Их Эеийг зарласан нь зохих түвшинд зөвшилцөлд хүрсэн нэгдмэл байр суурийг нурааж нийт бөхчүүдийн нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Бидний зүгээс МҮБХ хамтарсан Их Эеийг зохион байгуулж талцал хуваагдлыг дүрмийн хүрээнд шийдвэрлэх саналаа үүгээр дахин хүргүүлж байна. Хэрвээ МҮБХ-ны Их Эеийг хамтран хуралдуулахаас татгалзаж бөхийн холбоог олон жилийн турш талцал мэтгэлцээний туйлд хүргэсэн бусармаг байдлыг дахин давтаж эрх зүйн чадамжгүй Их Эеийг дангаар хуралдуулах аваас нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандахаа үүгээр мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
139.5.216.27
Хариулах