Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог.
Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу Ковид-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн болно.
Ковид-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныг мэдэгдэж байна.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна