Энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон.
Дуудлага мэдээллийн 17:47 цагт хүлээн авсан бөгөөд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид 05.18-ны өдрийн 06:40 цагаас эхлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн 5 настай эрэгтэй М -г анх осолдсон Хоохойн-Ам гэдэг газараас Яармаг-ын гүүр хүртэл 85 км-т завиар мөн Минж үржүүлэгээс Маршилын гүүр хүртэл 15 км-т явганаар, усанд 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Иймээс өчигдөр оройн 20:30 цагт эрлийг түр зогсоогоод өнөөдөр өглөөний 06:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хүүг усанд осолдох үед ээж нь согтуурсан биеэ хянах чадваргүй байсан аж. 5 настай М 4 болон 6 настай хүүхэдтэй хамт голын эрэг дээр тоглож байгаад харамсалтайгаар усанд осолдсон байна. Осол болох үед голын эрэг дээр амарч байсан өөр хүмүүс ослын дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна