Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 100 залуу ажилтан үйлдвэрийн “Ногоон төгөл”-д 50 ширхэг агч мод нэмж тарьжээ. Жил бүр энд мод тарьж, уламжлалт ажил болгоно гэж залуу ажилтнууд ярив. Эдгээр залуучууд тус үйлдвэрийн Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас хэрэгжүүлж буй “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрийн оролцогчид юм. Тус хөтөлбөр нь оролцогчиддоо байгууллагын соёл, үйл ажиллагааг танилцуулах, ажил мэргэжилд нь чиглүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хамт олонтой дасан зохицох, цаашид ажиллах урам өгөх, тогтвортой, ёс зүйтэй ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий сургалт, үйл ажиллагааг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж. Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний хөгжлийн цогц бодлогын хүрээнд “Манлайлал”, “Залгамж”, “Залуу ажилтныг дэмжих”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр гэсэн дөрвөн хөтөлбөрийг үйлдвэрийн хэмжээнд эхлүүлээд байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна