Шинэ цэргүүдээ дэглэсэн байлдагч нарт 6 сарын хорих ял оноожээ

Moderator
2021/05/18

Зэвсэгт хүчний Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд нэгэнтэйгээ зүй бусаар харьцаж, "дэглэж" буй бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, шүүмжлэл дагуулсан. 

Тэгвэл өчигдөр уг хэрэгтэй холбоотой шүүх хурал болсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 135.148.27.232
    2021/05/18

    Goshnogo horigdol batsaan nar, hohi n.

    Хариулах
  • 202.9.40.191
    2021/05/18

    Энэ нөгөө буудал хэсээд байдаг өлбийсөн сурвалжлагч нь бичсэн юм биш үү хаха манай 1р ангийн хүүхдээс долоон дор бичдэг шаасан

    Хариулах
  • 66.181.161.9
    2021/05/18

    Юу гээд байгаа юм бэ!?! Үг үсгийг нь хянадаг хүн байдаггүй юм уу

    Хариулах