Өнгөрсөн долоо хоногт /2021.05.13/ МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Тодруулбал, түүнийг хуулийн байгууллагад шалгуулж гэм, буруугүй гэдгээ тогтоолгох хүртэл түр түдгэлзүүлсэн гэсэн үг. МАН-аас гаргасан энэхүү шийдвэр нь ёс зүйгүй асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож буйг харуулсан үйлдэл болсон юм.
Тэгвэл Ц.Анандбазарын араас УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Д.Гантулга тэргүүтэй гэм буруутай нь шүүхээс тогтоогдсон гишүүдийг мөн МАН-аас хөөхөөр тохирсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН энэ асуудлаар аль хэдийн ярилцаж эхэлсэн бөгөөд тун удалгүй хуралдаж тодорхой шийдвэрийг гаргах бололтой. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хувьд шүүхээс 2 жил гаруйн ял авсан ч тун удалгүй суллагдсан одоо ажил, амьдралаа хэвийн явуулж байна. Харин Д.Гантулга шүүхээс нэг жилийн ялаар шийтгүүлээд өнгөрсөн өвөл шоронгоос гарч одоо МАН-ын Оюутны холбооны хүндэт Ерөнхийлөгч болж, намдаа өндөр оролцоотой хэвээр байгаа аж. Тиймээс ганц Ц.Анандбазарыг ганцааранг нь буланд шахсан хэл, аманд орохгүйн тулд дээрх хоёр гишүүндээ ч МАН хариуцлага тооцох бололтой. Энэ нь У.Хүрэлсүх болоод намын нэр хүндэд нөлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нүүр бардам ороход тусална хэмээн үзэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.126.89.144
Delgersaihan gj MGLiin hamag baylag hytad ruu zuuj bga hunee zogsoogooch
Хариулах150.129.140.74
Энэ нүдний булай чөтгөр шиг луйварчин авгайгаас амиа хорлохоос нь өмнө ядарсан хөгшидийн тэтгэвэрийн мөнгийг авч өгдөг төр б.на уу
Хариулах66.181.188.165
Ананд базар чинь ядаж эх орноо арай ч зарчаагүй шүү эх орноо зарж идэж хагартлаа баяжсан Бага банди нь илүү хортой юм биш үү