Энхтайваны гүүрний гадна фасадны эвдрэлийг засна

Moderator
2021/05/17

Энхтайваны гүүрний доорх объектын гадна фасадны эвдрэл гэмтлийг засварлах ажлыг ТХХУХ-т үүрэг болгосны дагуу гүйцэтгэгч байгууллага, өмчийн эзэн болох Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн захирал нарыг байлцуулан газар дээр нь нөхцөл байдлыг үзэж танилцлаа. 

Засварын ажлыг 7 хоног хийх бөгөөд өнгөрөгч бямба гарагт эхлүүлж, цаашид засварлаж, сэргээсэн объектыг арчилж тордоход анхаарч байхыг удирдлагад нь үүрэг болголоо хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна