Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ

Moderator
2021/05/14

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон. 

Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байгаа. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм.

 Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Дээд шүүхэд эхэлж байна.


Эх сурвалж: Eguur.mn


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.219
    2021/05/14

    ene 2 ger buliin az jargal eleg buten baidal n hetcuu boldon doo ednii ugiig sonsohgui l baih ym da ed araij bish biz

    Хариулах